ЕРӨНХИЙ САЙДАД Г.ЗАНДАНШАТАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, УИХ-Д ОРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
МАН-ын Бага хурлын VII хуралдаанаар тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг дэмжсэн шийдвэрийг хэлэлцсэн юм. Энэ үеэр заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэрийг дэвшүүлжээ.
Хоёр нэр дэвшигчээс Бага хурлын 39 гишүүн асуулт асууж, хариулт авсан байна.
Санал хураалтыг нууцаар явуулсан бөгөөд Бага хурлын 350 орчим гишүүдийн 67.83 хувийн саналаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг дараагийн Ерөнхий сайдад дэмжжээ.
Одоо түүний нэрийг Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулах юм.