УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР ЭНЭ ОНД 20 ОРЧИМ САЯ ТӨЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ
Өнгөрсөн өвөлжилт, хаваржилт ихэнх нутгаар харьцангуй сайн байсан тул улсын хэмжээнд төл сайн хүлээн авч байгаа билээ.
Урьдчидсан дүнгээр энэ онд 20.0 орчим сая төл хүлээн авч, мал сүргийн тоо толгой 77.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.0 сая толгойд хүрч, мал аж ахуйн салбарт өсөлт гарахаар байгаа хэдий ч бэлчээрийн даацаас 25.0 сая хонин толгойгоор хэтрэх төлөвтэй буй.
Тиймээс орон нутагт хийсэн судалгааны үндсэн дээр хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг оновчтой зохион байгуулах, мал, махны бэлтгэлийг идэвхжүүлэх, гадаад зах зээлийн орчныг өргөтгөх, дотоодын бэлтгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар /2025.06.27/-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл хийхдээ онцолсон юм.