• Агробизнес

    НИЙТ НУТГИЙН 23 ХУВЬД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ЭРСДЭЛ "МАШ ИХ" БАЙНА

           Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны арванхоёрдугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг аюулын үзүүлэлтүүд болох өнгөрөн зуны ган, зуншлагын байдал, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.

    Зудын эрсдэлийн аюул, өртөнгө, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээгээс харахад өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23 хувьд "маш их", 58 хувьд "их", 18 хувьд "дунд", нэг хувьд "бага" байхаар байна. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй байна.

    Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...